1600+
Зөөвч-Овоо төслийн үндсэн олборлолт эхлэхэд шинээр 1600 ажлын байр бий болно
Back Title
This is back side content.
ГДУО
“Бадрах Энержи” компани Монгол Улсад ураныг анх удаа газар доор уусган олборлох аргаар олборлоно
Back Title
This is back side content.
10+
2006 оноос хойш орон нутагт 9,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулаад байна
Back Title
This is back side content.


Товч танилцуулга
“Бадрах Энержи” ХХК Дорноговь аймгийн нутагт нөөцөөрөө дэлхийд дээгүүрт орох Зөөвч-Овоо ураны ордын нарийвчилсан судалгааг хийж байна. Зөөвч-Овоо төсөл нь Монгол Улсын ураны салбар дахь төслүүдээс хамгийн ахисан шатанд ирээд буй төсөл билээ. “Бадрах Энержи” ХХК олон улсад шалгарсан туршлага бүхий стандартыг мөрдөж, байгаль орчин хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл мэндийн салбарт шилдэг үзүүлэлттэй ажиллаж буйдаа бахархаж байна. 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр “Бадрах Энержи” компанийн Зөөвч-Овоо төсөлд хамаарах Хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын Засгийн газар болон компанийн хөрөнгө оруулагч Орано Майнинг компанийн хооронд байгуулсан. Гэрээгээр төслийн шууд үр өгөөжийн дийлэнх Монгол улсад ирэх явдлыг баталгаажуулсан ба ингэснээр Монгол улсын эдийн засгийн тогтвортой өсөлтөд хувь нэмрээ оруулна.