Бадрах Энержи ХХК нутгийн ард иргэдийг дэмжих, тэднийг хөгжүүлэхийг зорьж ажилладаг.
Бадрах Энержи ХХК нь уул уурхайн үр ашгийг орон нутгийн иргэдэд доор дурдсан арга, хэлбэрүүдээр хүргэж, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөг удирдах тогтвортой арга замуудыг тодорхойлдог. Үүнд:
Бадрах Энержи ХХК нь говь нутагт амьдарч буй иргэд, ялангуяа малчдын амьдралын онцлогийг харгалзан, Дорноговь аймгийн бүх оролцогч талуудтай итгэлцэл дээр суурилсан харилцаа тогтоохыг эрмэлзэж ирсэн.
2013 оноос
45 гаруй уулзалт, хурал
Улаанбадрах сум болон Зүүнбаян багт тус компани болон нутгийн иргэдийн төлөөлөлөөс бүрдсэн Орон нутгийн хамтын ажиллагааны зөвлөл гэх харилцан яриа өрнүүлэх, санал солилцох бүтцийг 2013 онд бий болгож, улирал тутам уулзалт зохион байгуулж байна.
2018-2019 онд
13 удаа талбайн ажилтай танилцах айлчлалыг 200 гаруй иргэн хамрагджээ
Дорноговь аймгийн Улаанбадрах сум болон Сайншанд сумын Зүүнбаян багийн иргэд (Орон нутгийн хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүд болон ажиглагчид), мөн малчид, эрдэмтэн, багш нарт зориулан талбай дээрх үйл ажиллагаатай танилцах, танин мэдэхүйн зорилго бүхий аялалыг зохион байгуулдаг. Монгол Улсын Их сургуулийн цөмийн физикийн ангийн оюутнууд мөн тогтмол зочилдог билээ.
Бадрах Энержи, Кожеговь компаниуд үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа хойш тусгай зөвшөөрөл бүхий талбайн ойролцоо амьдардаг ард иргэдийн амьжиргааны нөхцлийг сайжруулах зорилго бүхий олон арга хэмжээг сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлсээр ирсэн.
2018 онд Бадрах Энержи ХХК Дорноговь аймгийн Улаанбадрах сум, Зүүнбаян багтай Хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Тус гэрээ нь усны хүртээмж, хүний эрүүл мэнд, мал амьтны эрүүл мэнд, боловсрол, соёл, эрчим хүчний хангамж, эдийн засгийн хөгжил гэсэн үндсэн чиглэлүүдийг хөгжүүлэх үүднээс, нийгэмд чиглэсэн төслүүдэд компанийн зүгээс хийх хөрөнгө оруулалтыг баталгаажуулах үндсэн зорилготой билээ.
Төсөл, хөтөлбөрүүдийг Орон нутгийн хамтын ажиллагааны зөвлөлөөр дамжуулан жил бүр танилцуулах ба дээр дурдсан чиглэлүүдээр, ач холбогдлоор нь эрэмбэлэн сум, багийн удирдлагын оролцоотойгоор хэрэгжүүлэх төслийг сонгодог.
Орано группийн Уул уурхайн Бизнес нэгжийн байгуулсан Уул уурхайн нийгмийн хороо эдгээр төслүүд дээр дурдсан ач холбогдлын эрэмбэд нийцэж байгаа эсэхийг үнэлж, баталгаажуулдаг.
Улаанбадрах сум, Зүүнбаян багийн шилдэг оюутан сурагчдад олгодог оюутны тэтгэлгийг анх 2010 онд өгч эхэлсэн ба өнөөдрийн байдлаар нийт 45 оюутан уг хөтөлбөрт хамрагдсан байна.
Их дээд сургуульд суралцах
4 жилийн тэтгэлэг
2014 оноос жил бүр
5 тонн мах худалдан авч байна
Чөмгөн дээжний 40,000 модон хайрцаг худалдаж авав
Мал эмнэлгийн төсөл (2014-2016):
Жилд 12 орчим худаг (нийт дүнгээр 60 гаруй худгийг хөтөлбөрт хамруулсан)
Улаанбадрах сум, Зүүнбаян багт малжуулах төслийг 2007 онд эхлүүлснээс хойш 70 гаруй өрх айл энэхүү төслийн үр шимийг хүртээд байна
АРЕВА группийн сан, Монгол Улс дахь Бадрах Энержи ХХК-ийн ажилтнуудын дэмжлэгтэй François-Xavier Bagnoud (FXB) нийгэмлэг 2016 оны 2 дугаар сараас эхлэн Дорноговь аймагт гурван жилийн хугацаат хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн.
Энэ хөтөлбөр нь 100 өрхийг ядуурлаас бүрэн гаргах, нийгэм болон эдийн засгийн хувьд бие даахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой байв.
Эдгээр гэр бүлд хүнс тэжээл, орон гэр,эрүүл мэнд, боловсролын чиглэлээр дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ төрөл бүрийн сургалтуудаар дамжуулан орлого олох, ажил, хөдөлмөр эрхлэх онолын мэдлэг болон практик зөвлөгөө өгөхөөс гадна гарааны мөнгөн хөрөнгө олгосон.
Хөтөлбөр хэрэгжиж дуусахад эдгээр гэр бүл санхүүгийн хувьд бие даах боломжтой болоод зогсохгүй орон нутаг болон улс оронд цаашид эерэг үр нөлөө үзүүлэх (нэр төр, өөрийгөө хүндлэх үзэлтэй болох гэх мэт) юм. Дорноговь аймгийн нийт 600 хүн энэхүү хөтөлбөрийн үр шимийг хүртсэн байна.
Дорноговь аймгийн иргэд хэвлийн хөндийн дурангийн мэс заслын үйлчилгээг үнэ төлбөргүй авч байна.
2013 оны 9 дүгээр сард Бадрах Энержи ХХК Сайншандын эмнэлэгт дурангийн мэс заслын иж бүрэн тоног төхөөрөмж худалдан авч өгсөн юм. Дурангийн мэс засал нь Улаанбаатар хотод 2 сая, хөдөө орон нутагт 350 мянган төгрөгөөр хийгддэг бол Сайншанд хотын эмнэлэгт үнэ төлбөргүй хийж байна.
Хэрэв нэг жилд 100 орчим мэс засал хийгддэг гэж тооцвол 2013 оноос хойш нийт 600 орчим хүнд мэс засал хийжээ. Энэхүү аппарат нь мэс засал хийхээс гадна оношилгоонд ч мөн ашиглагддаг.
Тус эмнэлгийн хоёр эмч, нэг сувилагчийг Франц Улсын Лион хотод уг тоног төхөөрөмж дээр хэрхэн ажиллах талаар сургалт, дадлагад хамруулсан ба холбогдох бүх зардлыг компани хариуцсан.