Зөөвч-Овоо төсөл орон нутгийн иргэдийг ажлын бараар хангаж, тэдний ур чадварыг нь хөгжүүлж байгаа бөгөөд үйлдвэрлэлийн туршилтын төсөл дээр ажиллах гол хүч нь Улаанбадрах сум, Зүүнбаян багийн иргэд юм. Цаашид Бадрах Энержи ХХК-д бэлтгэгдсэн, ур чадвартай оператор, туслах ажилтнууд хэрэгтэй учраас компанийн зүгээс ХАБЭА, механик, цахилгаан болон химийн чиглэлээр техник мэргэжлийн сургалтуудыг зохион байгуулж байна.
Эдгээр сургалтын зарим нь Дорноговь аймгийн МСҮТ-ийн оролцоо, Улаанбадрах сумын Засаг даргын дэмжлэгтэйгээр зохион байгуулагддаг.
Бадрах Энержи ХХК-ийн ажилчдын
96 хувь нь Монгол Улсын иргэд
Бадрах Энержи ХХК ажилтан, ажилчдын 30 хувь нь аймаг, сумын иргэд байдаг
Нийт 37 ажилтан, ажилчид Зөөвч-Овоо үйлдвэрлэлийн туршилт дээр ажиллана
2018 онд Улаанбадрах сумын 68 иргэнийг төрөл бүрийн сургалтад хамруулав
Бадрах Энержи ХХК-ийн ажилтнуудын дунд аюулгүй ажиллагааны соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлын гүйцэтгэлийг сайжруулах чиглэлээр жилийн туршид олон санал санаачлага гаргаж, хэрэгжүүлсээр ирлээ. Үүнд:
2018 болон 2019 оны эхний найман сарын хугацаанд ажлын зогсолттой осол нэгийг ч гаргалгүй ажилласан
Эрүүл мэнд бол нэн тэргүүнд тавих асуудал бөгөөд компаниас ажилтнууд, туслан гүйцэтгэгчдийн дунд эрүүл ахуйн эерэг соёлыг төлөвшүүлэх чиглэлээр бүх арга хэмжээг авч ажилладаг.
Зөөвч-Овоо төслийн талбайд эрүүл ахуйн менежментийн системийг нэвтрүүлсэн бөгөөд төслийн үе шат бүрт уялдуулан тогтмол шинэчлэх юм.
Хөдөлмөрийн эрүүл ахуйн чиглэлээр үнэлгээг тогтмол хугацаанд хийж, ажилчдын эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн зохион байгуулалтыг сайжруулдаг.
Компанийн ажилчдын эрүүл мэндэд нөлөөлж болзошгүй эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэх ажлыг хэд хэдэн түвшинд хийж гүйцэтгэдэг. Үүнд:
Бадрах Энержи ХХК-ийн цацрагийн хамгаалалтын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь өөрийн ажилтан, туслан гүйцэтгэгч болон орон нутгийн ард иргэдийн авах цацрагийн шарлагыг хязгаарлах боломж олгодог.
Үндэсний болон олон улсын хууль тогтоомж, стандартуудад нийцүүлэн компанийн явуулж буй үйл ажиллагаанаас ажилтны авч буй мэргэжлийн шарлагын хувийн тунг хянадаг.
Бадрах Энержи компани ажилчдын мэргэжлийн шарлагын хувийн тунг боломжит бага түвшинд байлгах үүрэг хүлээдэг.