Бадрах Энержи ХХК

товч танилцуулга

Бадрах Энержи ХХК Дорноговь аймгийн нутагт нөөцөөрөө дэлхийд дээгүүрт орох Зөөвч-Овоо ураны ордын нарийвчилсан судалгааг хийж байна. Зөөвч-Овоо төсөл нь Монгол Улсын ураны салбар дахь төслүүдээс хамгийн ахисан шатанд ирээд буй төсөл билээ. Бадрах Энержи ХХК олон улсад шалгарсан туршлага бүхий стандартыг мөрдөж, байгаль орчин хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл мэндийн салбарт шилдэг үзүүлэлттэй ажиллаж буйдаа бахархаж байна. Компани нийт 86 ажилтан, ажиллагсадтай ба үүний 96 хувь нь Монгол ажилчид юм..

Гол үйл явдлууд

2013 Зөөвч-Овоо ураны ордын нөөцийг бүртгүүлэв
2013 АРЕВА Майнс ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн гэрээ байгуулав
2015 Зөөвч-Овоо төслийн ТЭЗҮ-г батлуулав
2016 Ашиглалтын гурван тусгай зөвшөөрөл олгов
2017 Төрийн өмчит Мон-Атом ХХК хувьцаа эзэмшигч болов (34%)
2018 АРЕВА Майнс ХХК нэрээ Бадрах Энержи ХХК болгож өөрчлөв
2018 Зөөвч-Овоо үйлдвэрлэлийн туршилтын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэв
2020 Зөөвч-Овоо ураны ордын батлагдсан нөөц 93,291 тн болж өсөв
2021 Зөөвч-Овоо ГДУО үйлдвэрлэлийн туршилт эхний торлолоор эхлэв



Бадрах Энержи ХХК нь Дорноговь аймгийн нутаг дахь Зөөвч-Овоо, Дулаан-Уул, Өмнөт ураны ордыг хамарсан ашиглалтын гурван тусгай зөвшөөрөл эзэмшиж байна.

Зөөвч-Овоо (93,291 т), Дулаан-Уул (6 260 т) ураны ордын нөөц нь Монгол Улсын ураны бүртгэгдсэн нөөцийн 50 гаруй хувийг эзэлж байна.

Бадрах Энержи ХХК Зөөвч-Овоо ураны орд дээр ГДУО үйлдвэрлэлийн туршилт, нарийвчилсан ТЭЗҮ боловсруулах нарийвчилсан судалгааны ажил гүйцэтгэж байна.





  • Бадрах Энержи ХХК-ийн 2020 оны нийгмийн хариуцлагын тайлан
    Download


КОМПАНИЙН СОНИН

  • Бадрах Энержи ХХК МЭДЭЭ – 05 дугаар сар 2021
    Татаж авах
  • Бадрах Энержи ХХК МЭДЭЭ – 06 дугаар сар 2020
    Татаж авах
  • Бадрах Энержи ХХК МЭДЭЭ – 10 дугаар сар 2019
    Татаж авах

Бадрах Энержи ХХк-ийн хувьцаа эзэмшигчид

Орано групп, Франц Улс

Орано групп нь Франц Улсын Төрийн өмчит компани бөгөөд нийгмийн хөгжил, цаашлаад эрчим хүчний салбарыг дэмжих цөмийн материал боловсруулж байна.

Орано групп уран олборлохоос эхлээд уран олборлох, боловсруулах, баяжуулах, ашигласан түлш дахин боловсруулах, логистик, инженерчлэлийн үйлчилгээ үзүүлэх хүртэлх цөмийн түлшний бүх үе шатыг хамарсан өндөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлдэг билээ. Ингэснээр нүүрс хүчлийн хий бага ялгаруулан цахилгаан үйлдвэрлэхэд хувь нэмрээ оруулж байна.

Орано группийн 16,000 ажилтан Франц болон бусад орны үйлчлүүлэгч, хэрэглэгчдээ мэргэжлийн экспертиз, хамгийн орчин үеийн дэвшилтэт технологиор хангахын зэрэгцээ тасралтгүй шинийг эрэлхийлэн, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд мөрдөн ажиллаж байна.


Орано Товчоор

Дэлхийн олон оронд ураны салбарт ажилласан 70 жилийн туршлагатай

Уран олборлолтоор дэлхийд тэргүүлэгч
3 компанийн нэг

Гурван улсад 4 уурхайд олборлолт явуулж байна


Мон-Атом ХХК, Монгол Улс

“Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”, “Цөмийн Энергийн тухай хууль”-ийг Монгол Улсын УИХ-аар 2009 онд баталсан бөгөөд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Ураны баталгаажсан нөөцийг нэмэгдүүлэн, хөрөнгө оруулах сонирхол бүхий стратегийн хөрөнгө оруулагчтай хамтран ордуудыг ашиглаж эхэлнэ” гэж заасны дагуу Засгийн газрын 2009 оны 45 дугаар тогтоолоор байгуулсан юм.

Дэлгэрэнгүй- Мон-Атом төрийн өмчит компани Монгол Улсын нутаг дэвсгэрт уран болон бусад төрлийн цацраг идэвхт ашигт малтмал, эрэл хайгуул, тандан судалгааны ажлыг гүйцэтгэн нөөцийг тогтоох, олборлон баяжуулах, үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хувь эзэмшигчээр оролцох, хяналт тавих, салбарын материаллаг бааз, өндөр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, уул уурхайн хариуцлагатай зарчмаар гүйцэтгэх, үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангах, ураны ашиглалтын хэтийн бодлого чиглэлийг тодорхойлох судалгаа хийх, хамтарсан төслүүдэд төрийн өмчийн оролцоог хуулийн дагуу төлөөлөн хангах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Хувьцаа эзэмшигчдийн гэрээний дагуу 2017 оны 6 дугаар сард Бадрах Энержи ХХК-ийн 34 хувийг Мон-Атом ХХК-д шилжүүлсэн. Монгол Улсын Засгийн газрын хувь эзэмшлийг хэрэгжүүлэх эрхийг Засгийн газар Мон-Атом компанид олгосон билээ.

Амлалт, үүрэг

Орано групп нь нийгэм, байгаль орчны хувьд хариуцлага хүлээн, эдийн засгийн үр ашигтай өсөлтийг бий болгохыг зорьж ажилладаг. Үйл ажиллагаагаа ёс зүйн хатуу зарчим дээр суурилан явуулдаг бөгөөд үйл ажиллагаа явуулж буй бүс нутгийн бүх оролцогчдын ашиг сонирхлыг анхаарч үздэг. Энэ бодлого нь дараах зүйлс дээр суурилдаг.

Үүнд: Үнэт зүйлсийн тунхаг.



EITI

2003 оноос Орано групп нь санхүүгийн ил тод байдлыг дэмжих, авлигын эсрэг холбоо болох Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ыг дэмжсэнээр ашигт малтмалын олборлолт ашиглалттай холбоотой улс орнуудад төлж байгаа төлбөрийг илүү ил тод болгох үүргээ биелүүлж байна.

Орано группээс улс орнуудын Засгийн газарт төлж буй аливаа орлогыг (татвар, нөөц ашигласны төлбөр, хураамж) бие даасан экспертүүдийн хянадаг тайланд тусгасан байдаг.

ОҮИТБС-ын зөвлөлөөс Монгол Улсыг 2010 оны 12 дугаар сард “санаачилгад нэгдсэн орон” ангилалд оруулсан. Ингэснээр Монгол Улс энэ санаачилгын санхүүгийн ил тод байдлын стандартыг хангаж байна.

ICMM

Аюулгүй ажиллагааг хангасан, шударга, тогтвортой уул уурхай, металлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилго бүхий олон улсын байгууллага болох Уул уурхай, металлын зөвлөлд Орано 2011 онд гишүүнээр элссэн. Орано групп нь уул уурхайн салбарт баримтлах баайгууллагын соёл болон өдөр тутмын үйл ажиллагаандаа тус Зөвлөлөөс тогтвортой хөгжлийн хүрээнд баримталдаг 10 зарчмыг хэрэгжүүлж, холбогдох тайлангаа ил тод, хариуцлагатай гаргаж байгааг хоёр жил тутам дотоод үнэлгээнд оруулдаг.

КОМПАНИЙН УДИРДЛАГА

Төлөөлөн удирдах зөвлөлийн ажиллагаа

Бадрах Энержи компанийн үйл ажиллагаа 2017 оны 6 дугаар сард ТУЗ-ийн анхны хурлаа хийснээр идэвхжсэн билээ. ТУЗ нь компанийн үйл ажиллагааны уялдаа холбоо, тасралтгүй байдлыг хангах үүрэгтэй юм. Монгол улсын Компанийн тухай хуулийн дагуу ТУЗ-ийн дарга, Гүйцэтгэх захирлын чиг үүргийг хооронд нь зааглах шаардлагыг Бадрах Энержи компани үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш хэрэгжүүлж байна.

Бадрах Энержи компанийн дүрмээр ТУЗ-ийн зохион байгуулалт, үйл ажиллагаа ба эрх, үүргийг тодорхойлж өгсөн. ТУЗ жилд хоёроос доошгүй удаа хуралдаж, компанийн үйл ажиллагаатай холбоотой шийлдвэрүүдийг гаргаж байна.

Компанийн Төлөөлөн удирдах зөвлөл 9 гишүүнтэй:

  • Эдгээрийн 6 гишүүнийг АРЕВА Монгол ХХК (Орано Майнинг компанийн салбар) өөрийн төлөөлөл болгон томилдог байна.
  • Мон-Атом компанийг төлөөлсөн 3 гишүүнийг Мон Атом ХХК-иас томилдог.

ТУЗ-ийн дэргэд Үйл ажиллагааны хороо, Аудитын хороо ажилладаг. Компанийн хувьцаа эзэмшигчдийн төлөөлөгчид нь Аудитын хороог жил жилээр ээлжлэн даргалдаг. Хороод жилд дөрвөөс доошгүй удаа хуралдаж, компанийн үйл ажиллагаа, санхүүг хэлэлцэж, шаардлагатай тохиолдолд асуудлыг ТУЗ-д танилцуулан хэлэлцүүлж, зохих шийдвэрийг гаргуулдаг.

Удирдлагын баг

Бадрах Энержи компанийн Гүйцэтгэх захирал удирдлагын багийг даргалдаг. Удирдлагын баг нь үйл ажиллагаа эрхэлсэн (үйлдвэрлэлийн туршилт, эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчин, компанийн нийгмийн хариуцлага, мэдээлэл, олон нийттэй харилцах) болон компанийн өдөр тутмын тасралтгүй, тогтвортой ажлыг (хүний нөөц, санхүү, хангамж, хууль, төр, засгийн байгууллагатай харилцах) хангадаг чиг үүргийн хэлтсийн захирлуудаас бүрддэг. Удирдлагын баг нь тогтмол хуралдаж, компанийн үйл ажиллагааг хэлэлцэж, шийдвэр гаргадаг.





Та үргэлжлүүлэн зочилсноор күүки ашиглахыг хүлээн зөвшөөрч байгаа юм. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай хуулийн мэдэгдэл дотроос Күүки ашиглах бодлого хэсгийг уншина уу.