КОЖЕГОВЬ компани 1996 оноос хойш Монгол Улсын зүүн өмнөд хэсэгт орших Дорноговь, Сүхбаатар аймгуудын нутаг дэвсгэрт геологийн эрэл хайгуулын ажлыг тасралтгүй хийж байна. Эрэл хайгуулын ажлыг гүйцэтгэхдээ УИХ-аас баталсан Ашигт малтмалын тухай хууль болон аюулгүй ажиллагаа, байгаль орчны стандартуудыг чанд мөрддөг.
Эдгээр хайгуулын ажлын үр дүнд 2007 онд Дулаан- Уул орд, 2010 онд Зөөвч-Овоо ордыг тус тус илрүүлж, Монгол Улсын ураны нөөцийг дорвитой нэмэгдүүлсэн.
* Кожеговь ХХК: Орано группийн хайгуулын салбар компани.
Кожеговь ХХК-ийн геологичдын нээн илрүүлсэн Зөөвч-Овоо ураны орд нь сүүлийн 20 жилд дэлхий дээр илрүүлсэн 10 том ордын нэгд зүй ёсоор орсон. Өнөөдрийн байдлаар Бадрах Энержи ХХК Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах Зөөвч-Овоо, Дулаан-Уул, Өмнөт гэсэн 3 талбайг хамарсан ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байна.
Тус компани Зөөвч-Овоо орд дээр үйлдвэрлэлийн туршилтын ажил хийж гүйцэтгэхэд шаардлагатай байгууламжуудыг барьж дуусгасан ба холбогдох зөвшөөрлүүдийг авсны дараа туршилтын ажлыг эхлүүлнэ.
Зөөвч-Овоо ордын талбайд ГДУО аргаар олборлох геологийн нөхцөлүүд тогтоогдсон тул уг ордыг ГДУО аргаар олборлоно гэж үзэж байгаа.
Кожеговь ХХК Монгол Улсын Цөмийн энергийн агентлаг, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны зөвшөөрөлтөйгөөр 2010 оны 12 дугаар сараас 2011 оны 6 дугаар сард Дулаан- Уул төслийн талбай дээр Газрын доор уусган олборлох (ГДУО) технологийн туршилт хийж гүйцэтгэсэн. Туршилтын үр дүнд тухайн орд дээр ГДУО аргаар олборлолт явуулах боломжтойг баталсан ба туршилт нь хайгуулаас уул уурхайн нарийвчилсан судалгаа, бүтээн байгуулалт руу шилжих чухал үе шат болсон.
Зөөвч-Овоо талбайд 2011 онд нарийвчилсан хайгуул хийсэн. Нарийвчилсан хайгуулын ажлаар хүдрийн биетийн хэмжээ, агуулга, хэлбэрийг хэмжиж тодорхойлох зорилгоор эрдэсжилтийн бүсийг нарийвчлан тогтоосны зэрэгцээ геологи, гидрогеологийн судалгаа хийсэн.
Ус бол байгалийн чухал нөөц. Усны нөөцийг хамгаалахын тулд газрын гүн дэх түүний байршил, хөдөлгөөнийг судалж мэдэх нь зайлшгүй чухал. Гидрогеологичид геологийн зураг ашиглан, гадаргын болон гүний уснаас дээж авч шинжлэн газрын гүнд ус хэрхэн урсдаг талаарх зураглалыг нарийвчлан гаргадаг.
Дулаан –Уул төслийн талбайд хэрэгжүүлсэн ГДУО туршилтын ажлын явцад гүний усны чанар болон гидродинамикийг хянах зорилгоор 2 торлолын дотор болон гадна, мөн туршилт хийгдсэн хүдэржилт орших давхаргын дээд, доод үеүдэд хяналтын цооног байгуулсан. Хяналт шинжилгээний үр дүнгээр ураны олборлолт нь байгаль орчинд маш бага нөлөө үзүүлэхийг тогтоосон.
ГДУО туршилтын ажлын үеийн болон туршилтын ажлын дараах байгаль орчны нөлөөллийн хяналт шинжилгээний үр дүнг Монгол Улсын холбогдох эрх бүхий байгууллагуудад хүргүүлсэн.
Үйлдвэрлэлийн туршилтаар 2 торлол ашиглан уран олборлох ба үйлдвэрлэлийн шингэнээс ураныг салгах, цэвэршүүлэх, хатаах, борлуулах бүтээгдэхүүн гаргаж авах зэрэг боловсруулалтыг талбай дээрх жижиг хэмжээний боловсруулах үйлдвэрт хийнэ.
Савлагааг уламжлалт үйлдвэрт хийж, зориулалтын үйлдвэрт дараагийн шатны боловсруулалтад оруулахаар экспортод гаргана.
Туршилтын ажил 200 болон 300 өдөр хоёр торлол дээр ээлжлэн явагдаж, олборлолтоос эхлэн ураны 75 хувийн агуулгатай бүтээгдэхүүн гаргаж авах хүртэлх уран үйлдвэрлэлийн бүх үе шатыг хамарна.
Туршилт явагдах 2 жилийн дараа 20 орчим тонн уран гаргаж авна. Туршилтын ажлын явцад 32 хяналтын цооног байгуулан хяналт шинжилгээ хийнэ.
2 торлол бүхий цооногийн талбай
Цооногийн талбай 2 208 м2
Өрөмдлөгийн гүн нь 150-200 м
Эрдэсжилтийн зузаалаг нь 10 м
32
хяналтын цооног буюу пьезометр
20т
уран олборлоно
Уул уурхайн төслийн нарийвчилсан судалгаа, бүтээн байгуулалтын шатанд тус төслийн техник, эдийн засаг, байгаль орчны үндэслэлийг тогтоодог. Үүний хүрээнд геологичдын тогтоосон нөөцийг баталгаажуулж, орд болон түүний хүдрийн шинж чанарыг тодорхойлдог.
Уг шатанд үйлдвэрлэлийн туршилтын ажлын байгууламжуудыг барьж босгон, тухайн ордод хамгийн тохиромжтой олборлолт, хүдэр боловсруулалтын аргыг тодорхойлдог. Монгол Улсад талбай дээр туршилтын ажил хийж гүйцэтгэх нь геологийн хайгуулаар илрүүлсэн нөөцийг бүртгүүлэх хуулийн шаардлагын нэг хэсэг юм.
Үйлдвэрлэлийн туршилтын ажлын үзүүлэлтүүдийг компьютер дээр автоматаар тогтмол шалгана. Мөн гидравликийн болон химийн шинжилгээ хийх бөгөөд туршилтын үйл явцыг хянахад зориулж тусгайлан талбай дээр байгуулсан лабораторид уран, төмөр, хүчлийн агуулга, pH, давс, бусад шинж чанарын шинжилгээг өдөр тутам хийнэ.
Цооногийн талбайн дотор болон эргэн тойронд орд байрлах үеийн дээд доод үеүдэд 32 хяналтын цооног буюу пьезометр байгуулж, гүний усны чанар болон гидродинамикийг хэмжих юм.
Туршилтын ажлын өмнө, явцад мөн дараа нь усны дээж аван, туршилтын ажлаас байгаль орчинд, ялангуяа гүний усны чанарт нөлөөлж буй эсэхийг үнэлэх зорилготой системчилсэн хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Үйлдвэрлэлийн туршилтын ажлын бас нэг зорилго нь хяналт шинжилгээний ажилд орон нутгийн иргэдийг оролцуулж, Зөөвч-Овоо төслийг нийгэм, байгаль орчин талаас нь хүлээн зөвшөөрүүлэхэд хувь нэмэр оруулах билээ.
Бадрах Энержи ХХК-ийн ажилчдын
96 хувь нь Монгол Улсын иргэд
Компани ажилчдынхаа 30 хувийг орон нутгаас бүрдүүлсэн
Үйлдвэрлэлийн туршилтын шатанд нийт 30 ажилтан ажиллана